Бидний түүх

2019-07-03

Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор Чингис хаан музейг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэв

2019-09-16

Монгол Улсын Ерөнхий сайд оролцсон Чингис хаан музейн анхны үзэл баримтлалыг батлах хуралд Академич С.Чулуун тус музейн үзэл баримтлалыг танилцуулав

2020-01-17

Чингис хаан музейн ашиглалтын өмнөх захиргааг М.Батбаярт хариуцуулав

2020-01-23

Чингис хаан музей Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын бүртгэлийн 000196441 тоот гэрчилгээгээ авав

2020-04-02

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт музейн барилгын шав тавих ёслол болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов

2020-04-16

Ерөнхий сайдын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл Чингис хаан музейн талаар зөвлөмж гаргав

2021-01-17

Чингис хаан музейн дүрмийг Соёлын сайд С.Чулуун батлав

2021-03-25

Соёлын сайдын тушаалаар Чингис хаан музейн анхны захирлаар академич С.Чулуун томилогдов

2021-04-12

Чингис хаан музейн бүтэц зохион байгуулалтыг Соёлын сайд Ч.Номин батлав

2021-09-29

Чингис хаан музейн барилгыг Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авав.