ЧИНГИС ХААН МУЗЕЙН МЭРГЭЖИЛТНҮҮД ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ЗӨВЛӨЛД НЭГДЛЭЭ

 2022-02-15 16:08:03
 170

International Council of Museums (ICOM) буюу Олон улсын музейн зөвлөл (ОУМЗ) нь ЮНЕСКО-гийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн дэргэдэх А зэрэглэлийн статустай, дэлхийн байгаль, соёлын биет болоод биет бус өв санг хадгалах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг, Францын нийслэл Парис хотноо төвтэй байгууллага юм.

ЮНЕСКО-гийн музейн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ОУМЗ нь 1946 онд байгуулагджээ. Тус байгууллага 2021 оны байдлаар 142 орны 49000 музейн мэргэжилтэнг эгнээндээ нэгтгээд байна. Дэлхийн олон улс оронд 32 салбар хороотой ОУМЗ-ийн Монгол дахь үндэсний хорооны тэргүүнээр доктор /Ph.D/, дэд профессор Д.Бумаа ажиллаж байна.

2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Чингис хаан музейн мэргэжилтнүүд ОУМЗ-ийн гишүүнээр элсэж, үнэмлэхээ гардан авсанаар 2021 онд 33 гишүүнтэй байсан Монгол дахь үндэсний хороо нийт 77 гишүүнтэй болж хүрээгээ тэлээд байна.