Музейн барилга

Чингис хаан музей нь 22500 м2 талбайтай, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шилдэг шийдэл бүхий есөн давхар барилгатай. Үзүүллэгийн нийт 10200 м2 талбай бүхий монголын анхны төрт улсууд, Монголын Их Эзэнт Улс, түүний бүрэлдэхүүний улсууд, XV-ХХ зууны үеийн Монголын хаад язгууртнууд, Дэлхий дахин ба Монголчууд, Их хааны хүндэтгэлийн өргөө зэрэг байнгын үзүүллэгийн нийт 9 танхим, түр үзэсгэлэнгийн 2 танхимтай. В1 давхартаа сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрийг бүртгэх, анхан шатны цэвэрлэх, сэргээн засварлах, хадгалж хамгаалах, судлах үүрэг бүхий музейн стандартад нийцсэн тусгай лабораторитой. Мөн үзэгчдэд зориулсан боловсролын танхим, мини кино театр, бэлэг дурсгалын дэлгүүр, ресторан, кофе шоптой байх бөгөөд хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагааг үйлчилгээндээ нэвтрүүлнэ.