Дэлхий дахин ба Монголчууд, Монгол бахархлын танхим

Монголчууд дундад зууны үеийн дэлхийн түүхэнд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн. Чингис хаан, түүнийг залгамжлагчид дорно, өрнө зүг дайн хийж, 7 сая 770 мянган ам.дөрвөлжин нутгаар хаяагаа тэлж, хүн амын их зонхи төвлөрсөн Хятад, Араб, Европын соёл иргэншилт орнуудыг Монголын эзэнт гүрэнд нэгтгэжээ. Монголчууд нүүдэлчдийн дунд төрт ёс, нүүдэлчдийн ардчиллын зарим бүрдлийг тогтоосон, түүнийг суурьшмал, төрт ёс баттай хэлбэржсэн гэгдэх орнууд ч уламжлан авсан. Монголчууд хүн төрөлхтний түүхэнд парламентат ёсны өвөг гэж хэлж болохоор Их Хуралдай, Сэцдийн зөвлөл зэрэг нүүдэлчдийн ардчиллын шинжийг өөртөө агуулсан өвөрмөц бүрдлүүдийг анх үүсгэсэн. Тиймээс энэхүү танхимд дэлхийн түүхэнд оруулсан Монголчуудын хувь нэмэр болон эзэнт гүрний гадаад харилцааны цар хүрээг илтгэх түүх соёл, археологийн үнэт олдворуудыг дэглэн харуулна.

Үүнд:

1. Монгол цэргийн стратеги тактик

2. Торгоны замын соёл

3. Дэлхийн нийслэл Хархорум

4. Өртөө улаан

5. Хууль цааз, бичиг соёлын дурсгал

6. Шашны урлаг

7. Тоглоом наадгай