Монголын эзэнт улсын танхим

Чингис хаан, түүний залгамжлагч нар XIII-XIV зуунд Ази, Европыг дамнасан уудам нутгийг эрхшээсэн их эзэнт улсыг байгуулсан түүхтэй. Монголчуудын мандал бадралын зуун хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн энэ үеийн буюу Монголын Алтан орд улс, Цагаадайн улс, Юань улс, Ил хаант улсын хаад, язгууртнуудын үлдээсэн соёлын өвийн хосгүй дурсгалуудыг тус танхимд дэлгэн үзүүлнэ. Түүнчлэн Хубилай хааны байгуулсан Шанду, Дундад Азийн худалдааны төв болж байсан Бухар, Монголчуудын төв нийслэл Хархорум зэрэг хотын өв, соёлын дурсгалууд, Монголын археологийн үнэт олдворуудыг дэглэсэн. Та АR, VR зэрэг орчин үеийн техник, технологийн тусламжтайгаар Монголын хүчирхэг эзэнт улсын үеийн бодит орчинг мэдрэх боломжтой.