Их Монгол улсын танхим

Чингис хааны уг гарвал, Монголчуудын байлдан дагуулал гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэх энэхүү танхимд XII-XIII зууны дунд үе буюу Хамаг Монгол улсаас Их Монгол улс байгуулагдсан үеийн түүх, археологийн үнэт олдвор хэрэглэгдэхүүн дэглэгдэнэ. Уг танхимаар дамжуулан Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг таниулан сурталчлах, эх оронч хүмүүжил олгох зорилготой.