Монголын эртний төрт улсуудын танхим

Монголын эртний нүүдэлчдийн байгуулсан төрт улсууд болох Түрэг (НТ VI-VIII зуун), Уйгар (НТ VIII-IX зуун), Кидан (НТ X-XII зуун) улсын мандан бадарч асан үеийг илтгэх түүх, археологийн дурсгалуудад түшиглэн XIII зуунд Их Монгол улс байгуулагдсан. Энэ хүртэлх нүүдэлчдийн байгуулсан төрт улсын уламжлал Төв Азийн нутагт тасралтгүй үргэлжилж байсныг тус танхимд харуулах болно. Үзмэрийн хувьд Түрэг, Уйгар, Кидан улсын хаад, язгууртнуудын үйл хэрэг, тэдний дурсгалд холбогдох хүн чулуу, бичээст гэрэлт хөшөөд, хувцас өмсгөл, гоёл чимэглэл, ахуйн хэрэгсэл, цэргийн зэр зэвсэг зэргийг түүхэн он дарааллын дагуу үзэгч олны хүртээл болгож байна.